34 дугаар зүйл. Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ

34.1.Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ нь аюулгүйн үзлэг, шалгалт болон нисэх буудал, агаарын навигацийн байгууламжийн харуул хамгаалалтын үйлчилгээнээс бүрдэнэ.

34.2.Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг Иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн хуулийн этгээд /цаашид "нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага" гэх/ гүйцэтгэнэ.

34.3.Олон улсын нисэх буудал дахь нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг Иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэнэ.

34.4.Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага аюулгүйн хамгаалалттай холбоотой хууль тогтоомж, Иргэний нисэхийн дүрмийг зөрчсөн этгээдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх зорилгоор түр саатуулах эрхтэй.

34.5.Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага нь үзлэг, шалгалтаар илэрсэн зөвшөөрөгдөөгүй эд зүйлсийг хураан авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.