35 дугаар зүйл. Аюулгүйн үзлэг, шалгалт

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Аюулгүйн үзлэг, шалгалт

35.1.Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага дараах үзлэг, шалгалтыг хийнэ:

35.1.1.аюулгүйн хамгаалалт шаардлагатай нисэх буудал, аэродромын аюулгүйн бүсэд агаарын хөлгийн багийн гишүүн, зорчигч, нэвтрэн орох бусад этгээд, тээш, ачаа, шуудан, нислэгийн хоол хүнс болон хангамжийн эд зүйлд;

35.1.2.аюулгүйн хамгаалалттай бүсэд болон түүнд нэвтрэхээс өмнө хүн, түүний авч яваа эд зүйл, тээврийн хэрэгсэлд.

35.2.Аюулгүйн үзлэг, шалгалт хийлгэхээс татгалзсан этгээдийг нисэхийн аюулгүйн хамгаалалттай бүсэд нэвтрүүлэхийг хориглоно.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.