36 дугаар зүйл. Иргэний нисэхийн хяналт

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Иргэний нисэхийн хяналт

36.1.Иргэний нисэхийн хяналт нь нислэгийн аюулгүй байдлын болон иргэний нисэхийн үйлчилгээнд тавих хяналтаас бүрдэнэ.

36.2.Нислэгийн аюулгүй байдлын хяналт дараах чиглэлтэй байна:

36.2.1.нисэхийн гэрчилгээжсэн ажилтны үнэмлэх, гэрчилгээ;

36.2.2.нислэгийн үйл ажиллагааны стандарт;

36.2.3.агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар.

36.3.Иргэний нисэхийн үйлчилгээнд тавих хяналт дараах чиглэлтэй байна:

36.3.1.агаарын навигацийн үйлчилгээ;

36.3.2.нисэх буудал, аэродромын үйлчилгээ;

36.3.3.аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.