37 дугаар зүйл. Иргэний нисэхийн хяналтын байцаагч
37.1.Энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан хяналтыг иргэний нисэхийн хяналтын байцаагч /цаашид "хяналтын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ.
37.2.Хяналтын байцаагч нь тухайн хяналт тавих мэргэжлийн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, иргэний нисэхийн олон улсын эрх зүйн зохицуулалтын зохих мэдлэг, ур чадвартай байна.
37.3.Хяналтын байцаагч өөрийн гаргасан шаардлага, нотолгоо, шийдвэр, дүгнэлтийн үнэн зөвийг бүрэн хариуцна.