38 дугаар зүйл. Иргэний нисэхийн хяналтын байцаагчийн бүрэн эрх

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

38.1.Хяналтын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхтэй:

38.1.1.хяналт шалгалт хийх зорилгоор иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбогдолтой объект, барилга байгууламжид саадгүй нэвтрэх;

38.1.2.иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн хувийг шаардан гаргуулах;

38.1.3.шаардлагатай тохиолдолд агаарын хөлгийг саатуулах;

38.1.4.шаардлагатай тохиолдолд холбогдох этгээдийн иргэний нисэхийн баримт бичгийг түр хураах;

38.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.