40 дугаар зүйл. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа
40.1.Агаарын хөлөг өмчлөгч, эзэмшигч, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч, агаарын хөлгийн багийн гишүүн, аэродром болон агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ажилтан нь агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагад агаарын хөлгийн осол, зөрчлийн талаарх анхан шатны болон дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох дүрэмд заасны дагуу өгөх үүрэгтэй.
40.2.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага осол, зөрчлийн мэдээллийг хүлээн авмагц шинжлэн шалгах ажиллагааг нэн даруй эхлүүлнэ.
40.3.Агаарын хөлөг өмчлөгч, эзэмшигч болон холбогдох бусад этгээд осол, зөрчилд өртсөн агаарын хөлөгтэй холбоотой эд мөрийн баримтыг шинжлэн шалгах ажиллагааг гүйцэтгэж дуусах хүртэл хадгалж, хамгаална.
40.4.Иргэн, нутгийн захиргааны байгууллага, онцгой байдлын болон цагдаагийн байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт агаарын хөлгийн осол, зөрчил гарсан үед шинжлэн шалгах байгууллагын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай туслалцааг цаг тухайд нь үзүүлэх үүрэгтэй.