41 дугаар зүйл. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны зарчим
41.1.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа нь осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой ба аливаа этгээдийн гэм бурууг тогтоох зорилгогүй байна.
41.2.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа нь хараат бус, бие даасан байна.
41.3.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай гэж үзвэл шинжлэн шалгах ажиллагааг агаарын хөлөг бүртгэгч улс, агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгогч улс, агаарын хөлөг үйлдвэрлэгч улс, бүс нутгийн агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагад хэсэгчлэн болон бүрэн шилжүүлж болно.