47 дугаар зүйл. Аюулгүй байдлын зөвлөмж

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

47 дугаар зүйл. Аюулгүй байдлын зөвлөмж

47.1.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага шинжлэн шалгах ажиллагааны аль ч үе шатанд аюулгүй байдлын зөвлөмж гаргаж болно.

47.2.Аюулгүй байдлын зөвлөмжийг агаарын хөлөг үйлдвэрлэгч, иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, агаарын тээвэрлэгч болон бусад холбогдох байгууллагад, шаардлагатай бол Олон улсын иргэний нисэхийн байгууллагад хүргүүлнэ.

47.3.Аюулгүй байдлын зөвлөмжийг хүлээн авсан этгээд зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн 90 хоногийн дотор эргэж мэдэгдэх бөгөөд хэрэгжүүлэх боломжгүй бол үндэслэл бүхий тайлбарыг гаргаж хүргүүлнэ.

47.4.Энэ хуулийн 47.3-т заасан этгээд аюулгүй байдлын зөвлөмжийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх бодит үндэслэл байгаа бол тайлбарыг агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагад нэн даруй хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.