46 дугаар зүйл. Шинжлэн шалгах ажиллагааны тайлан

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Шинжлэн шалгах ажиллагааны тайлан

46.1.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага тайланг гаргахаас өмнө шинжлэн шалгах ажиллагаанд хамааралтай байгууллага, хамтран оролцсон улс болон эрх бүхий байгууллагад тайлангийн төслийг хүргүүлж, саналыг нь авсан байна.

46.2.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага тайланг боломжит богино хугацаанд гаргаж, Ерөнхий шинжлэн шалгагчид хүргүүлж батлуулах бөгөөд баталсан тайланг нийтэд нээлттэй мэдээлнэ.

46.3.Агаарын хөлгийн осол, зөрчлийн шинжлэн шалгах ажиллагааны тайлан болон аюулгүй байдлын зөвлөмжийг аливаа этгээдийн гэм бурууг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх болон шүүн таслах ажиллагаанд нотлох баримтаар ашиглахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.