45 дугаар зүйл. Шинжлэн шалгах багийн ахлагч, түүний бүрэн эрх

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Шинжлэн шалгах багийн ахлагч, түүний бүрэн эрх

45.1.Шинжлэн шалгах багийн ахлагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

45.1.1.агаарын хөлгийн осол, зөрчил болсон газарт саадгүй нэвтрэх, шинжлэн шалгах ажиллагаанд хамааралтай ослын үлдэгдэл, бүх төрлийн эд зүйлст хяналтаа тогтоох;

45.1.2.нислэгийн бичлэгийн төхөөрөмж, тухайн нислэгийн үйл ажиллагаатай холбоотой агаарын навигацийн үйлчилгээний бичлэг, бусад нотлох баримтыг өөрийн хяналтад авах;

45.1.3.шинжлэн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтыг хамгаалах, агаарын хөлөг, түүний үлдэгдэл байгаа бүсэд зөвшөөрөлгүй этгээд нэвтрэх, эд зүйлс үрэгдэж гэмтэх, алдагдахаас хамгаалах боломжит бүх арга хэмжээг авах;

45.1.4.ослын газрыг хамгаалалтад авах асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх;

45.1.5.шинжлэн шалгах ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай ажиглагч, оролцогчийг томилох;

45.1.6.шинжлэн шалгах ажиллагааны явцыг Ерөнхий шинжлэн шалгагчид танилцуулах, ослын боломжит шалтгаан, нөлөөлсөн байж болох хүчин зүйлд тулгуурлан аюулгүй байдлын зөвлөмж гаргах ажиллагааг зохион байгуулах;

45.1.7.ослын газрын хамгаалалтыг буулгах, цаашид шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагагүй болсон агаарын хөлөг, түүний бүрдэл хэсэг, эд зүйлсийг хадгалалтаас чөлөөлөх;

45.1.8.шинжлэн шалгах ажиллагааны тайлан гаргах;

45.1.9.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.