44.1.Шинжлэн шалгагч нь агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэхтэй нисгэгч, агаарын навигацийн болон агаарын хөлгийн инженер, эсхүл шинжлэн шалгах чиглэлээр мэргэшсэн нисэхийн бусад мэргэжилтэй байна.
44.2.Шинжлэн шалгагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
44.2.1.албан үүргээ гүйцэтгэхдээ агаарын хөлгийн осол, зөрчилтэй холбоотой барилга байгууламжид саадгүй нэвтрэх, холбогдох нотлох баримтыг гаргуулах;
44.2.2.шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагатай мэдээ, судалгаа, тодорхойлолт болон бусад нотлох баримтыг холбогдох хүн, хуулийн этгээдээс шаардан авах;
44.2.3.Ерөнхий шинжлэн шалгагчаас олгосон бусад эрх.