43 дугаар зүйл. Ерөнхий шинжлэн шалгагч, түүний бүрэн эрх
43.1.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагыг Ерөнхий шинжлэн шалгагч удирдана.
43.2.Ерөнхий шинжлэн шалгагч нь шинжлэн шалгах чиглэлээр мэргэшсэн, холбогдох хууль, Иргэний нисэхийн дүрэм, заавар, иргэний нисэхийн олон улсын эрх зүйн зохицуулалтын талаар зохих мэдлэгтэй Монгол Улсын иргэн байна.
43.3.Ерөнхий шинжлэн шалгагчийг 6 жилийн хугацаагаар томилно.
43.4.Ерөнхий шинжлэн шалгагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
43.4.1.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын ажилтан, шинжлэн шалгагчийг томилох, чөлөөлөх;
43.4.2.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах багийн ахлагч болон гишүүдийг томилох;
43.4.3.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг зохион байгуулах;
43.4.4.ослын газрыг хамгаалалтад авах асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
43.4.5.шинжлэн шалгах ажиллагааны тайланг батлах;
43.4.6.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах;
43.4.7.шинжлэн шалгах ажиллагаанд мөрдөх дотоод үйл ажиллагааны заавар, журмыг батлах.