7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
7.1.Засгийн газар иргэний нисэхийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, иргэний нисэхийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
7.1.2.хууль тогтоомжид заасны дагуу агаарын харилцааны тухай олон улсын гэрээ байгуулах;
7.1.3.олон улсын гэрээ, хууль тогтоомжид нийцүүлэн иргэний нисэхийн аюулгүй байдлын, нисэхийн аюулгүйн хамгаалалтын болон агаарын тээврийг хялбаршуулах журмыг батлах;
7.1.4.олон улсын нисэх буудал байгуулах, татан буулгах асуудлыг шийдвэрлэх;
7.1.5.иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргыг томилох, чөлөөлөх;
7.1.6.хуульд заасан бусад.