8 дугаар зүйл. Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

8.1.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

8.1.2.иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлого боловсруулах;

8.1.3.иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангуулах;

8.1.4.Иргэний нисэхийн дүрмийг батлах;

8.1.5.иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, хяналт тавих;

8.1.6.олон улсын хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг томилох;

8.1.7.Монгол Улсын агаарын хилээр агаарын хөлөг нэвтрэн орох, гарах цэгийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр тогтоох;

8.1.8.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны дүрмийг батлах;

8.1.9.иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын бүтцийг батлах;

8.1.10.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын дарга бөгөөд Ерөнхий шинжлэн шалгагчийг томилох, чөлөөлөх;

8.1.11.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг гадаад улсын эрх бүхий байгууллагатай хамтран гүйцэтгэх, эсхүл тухайн байгууллагад хэсэгчлэн, эсхүл бүрэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

8.1.12.агаарын навигацийн болон Иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээ олгох үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох;

8.1.13.иргэний нисэхийн хяналтын улсын ерөнхий байцаагч, хяналтын байцаагчийн эрх олгох;

8.1.14.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.