9 дугаар зүйл. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний чиг үүрэг

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний чиг үүрэг

9.1.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг байна.

9.2.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

9.2.1.Конвенцын хавсралтад нийцүүлэн Иргэний нисэхийн дүрэм боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, бүртгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

9.2.2.Конвенцын хэлэлцэн тохиролцогч улсын иргэний нисэхийн байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл харилцан солилцох;

9.2.3.Иргэний нисэхийн дүрэм болон Конвенцын хавсралтад заасан стандартын зөрүүтэй байдлыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдээлэх;

9.2.4.иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалттай холбоотой мэдээллийн санг хөтлөх, холбогдох байгууллагатай мэдээлэл солилцох;

9.2.5.иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийн гэрчилгээ, нисэхийн гэрчилгээжсэн ажилтны үнэмлэх, гэрчилгээ, зэрэглэл олгох.

9.3.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэний нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг тасралтгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, санхүүгийн чадавхтай байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.