10 дугаар зүйл. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, түүний бүрэн эрх

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, түүний бүрэн эрх

10.1.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга бөгөөд иргэний нисэхийн хяналтын улсын ерөнхий байцаагч /цаашид "Дарга" гэх/ иргэний нисэхийн мэргэжлийн дээд боловсролтой, иргэний нисэхийн хяналтын байцаагчид тавигдах шаардлагыг хангасан байна.

10.2.Дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.2.1.иргэний нисэхийн аюулгүй байдлыг хариуцах;

10.2.2.иргэний нисэхийн хяналтын байцаагчийг томилох, чөлөөлөх;

10.2.3.иргэний нисэхийн дүрмийн тайлбар, хүсэлт гаргах маягт, бүртгэлийн дэвтэр, техник, технологийн баримт бичгийг батлах, тэдгээрт өөрчлөлт оруулах;

10.2.4.аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэн агаарын хөлгийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;

10.2.5.нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй Иргэний нисэхийн дүрмээр зохицуулагдаагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тодорхой хугацаатай шийдвэр гаргаж, холбогдох этгээдэд мэдээлэх;

10.2.6.нислэгт тэнцэх чадвараа алдсан агаарын хөлгийн нислэгийг зогсоох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

10.2.7.хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй тохиолдолд нислэгийг зогсоох арга хэмжээг авах;

10.2.8.хууль болон албадан хэрэгжүүлэх дүрмийн дагуу хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг авах;

10.2.9.аюулгүйн үзлэг, хамгаалалт шаардлагатай нисэх буудал болон агаарын навигацийн байгууламжийн жагсаалтыг батлах;

10.2.10.Иргэний нисэхийн дүрэмд заасны дагуу тус дүрмийн шаардлагаас чөлөөлөх;

10.2.11.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.