11 дугаар зүйл. Эрх шилжүүлэх
11.1.Дарга иргэний нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтын хяналт шалгалт хийх эрхээ иргэний нисэхийн хяналтын байцаагч болон нисэхийн гэрчилгээжсэн ажилтанд гэрээгээр бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шилжүүлж болно.
11.2.Дарга энэ хуулийн 11.1-д заасан эрхээ шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
11.3.Энэ хуулийн 11.1-д заасан эрхийг шилжүүлэх журмыг Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗОХИЦУУЛАЛТ