15 дугаар зүйл. Улс төрийн намын дүрэм

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Улс төрийн намын дүрэм

15.1.Намын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог энэ хуульд заасны дагуу намын дүрмээр зохицуулна.

15.2.Намын дүрэмд дараах нийтлэг зүйлийг тусгана:

15.2.1.намын үзэл баримтлал, үнэт зүйл, зорилго;

15.2.2.намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдэг;

15.2.3.намын гишүүнээр элсэх, намын гишүүнээс түдгэлзэх, намын гишүүний эрх, үүрэг, намын гишүүнээс хасах болон бусад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл;

15.2.4.намын удирдах дээд байгууллага, төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага, хяналтын байгууллага болон бусад байгууллага, тэдгээрийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ, хуралдуулах, шийдвэр гаргах журам;

15.2.5.намын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах, түүний бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ;

15.2.6.намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах журам;

15.2.7.намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох арга, журам;

15.2.8.төрийн улс төрийн албан тушаалд болон намын удирдах албан тушаалд нэр дэвшигчийг сонгох, томилох, чөлөөлөх, тэдгээрт жендэрийн тэгш байдлыг хангах журам;

15.2.9.намын хөрөнгө, орлогыг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам;

15.2.10.намын салбар болон бүтцийн нэгжийг байгуулах, татан буулгах үндэслэл, журам.

15.3.Намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, намын даргыг томилсон шийдвэрийг 60 хоногийн дотор Улсын дээд шүүхэд албан ёсоор хүргүүлнэ.

15.4.Улсын дээд шүүхийн Тамгын газар энэ хуулийн 15.3-т заасан шийдвэртэй холбоотой мэдээллийг бүртгэж энэ тухай нийтэд мэдээлж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.

15.5.Улсын дээд шүүх энэ хуулийн 15.3-т заасны дагуу гаргасан хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.