26 дугаар зүйл. Улс төрийн намын орлогын эх үүсвэр

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Улс төрийн намын орлогын эх үүсвэр

26.1.Намын орлого дараах эх үүсвэртэй байна:

26.1.1.төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;

26.1.2.гишүүний татвар;

26.1.3.хандив;

26.1.4.намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого;

26.1.5.энэ хуулиар зөвшөөрсөн бусад орлого.

26.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес1дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу төрөөс намд үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу олгох төрийн санхүүжилт болон энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгээс бүрдэнэ.

26.3.Намд олгох жил бүрийн төрийн санхүүжилтийн дараах хувийг доор дурдсан зориулалтаар зарцуулна:

26.3.1.төрийн санхүүжилтийн 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сургаж бэлтгэх;

26.3.2.төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулах;

26.3.3.төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэх.

26.4.Энэ хуулийн 26.3.1, 26.3.2, 26.3.3-т заасан зорилтот санхүүжилт тус бүрийн гуравны нэгээс доошгүйг намын бодлогын судалгааны байгууллагын үйл ажиллагаанд зарцуулна.

26.5.Энэ хуулийн 26.3-т заасан санхүүжилтийг тухайн зорилгоос өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

26.6.Төрийн санхүүжилтийн холбогдох хувийг энэ хуулийн 26.3-т заасныг зөрчин зарцуулсан бол сонгуулийн төв байгууллага хууль бусаар зарцуулсан хөрөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх, эсхүл дараагийн төрийн санхүүжилтээс хасаж тооцно.

26.7.Нам энэ хуулийн 26.1-д заасан орлогыг зөвхөн нэг банкны дансаар хүлээн авах бөгөөд өөр харилцах данстай байхыг хориглоно.

26.8.Нам энэ хуулийн 26.1-д заасан орлогыг цахим мөнгөөр хүлээн авахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.