25 дугаар зүйл. Улс төрийн намыг тараах

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Улс төрийн намыг тараах

25.1.Энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан хориглолтыг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бол сонгуулийн төв байгууллага намыг тараах тухай үндэслэл бүхий санал гаргаж, холбогдох нотлох баримт, хуралдааны тэмдэглэлийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

25.2.Энэ хуулийн 25.1-д заасан саналыг сонгуулийн төв байгууллага нийт гишүүнийхээ дөрөвний гурвын саналаар гаргана.

25.3.Намыг тараах тухай сонгуулийн төв байгууллагын саналыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хянан хэлэлцэх бөгөөд энэ хуулийн 25.1-д заасан үндэслэл тогтоогдвол намыг тараах тухай шийдвэр гаргаж, Улсын дээд шүүхийн Тамгын газар ажлын 10 өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.

25.4.Энэ хуулийн 25.3-т заасны дагуу гаргасан Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна.

УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮЖИЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.