24 дугаар зүйл. Улс төрийн намын үйл ажиллагааг зогсоох

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24.1.Намын үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг намын удирдах дээд байгууллага гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

24.2.Энэ хуулийн 22.2-т заасны дагуу шийдвэр гарсан бол татан буулгах комисс намын өр төлбөрийг барагдуулж дууссаны дараа үлдсэн хөрөнгийг сонгуулийн төв байгууллагад шилжүүлнэ.

24.3.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 24.2-т заасны дагуу шилжүүлсэн хөрөнгийг иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд зарцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.