23 дугаар зүйл. Улс төрийн намыг өөрчлөн байгуулах

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Улс төрийн намыг өөрчлөн байгуулах

23.1.Нам энэ хуульд заасны дагуу нийлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдаж болох бөгөөд энэ тухай шийдвэрийг намын удирдах дээд байгууллага гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

23.2.Нийлсэн намуудын эрх, үүрэг, хариуцлага, эд хөрөнгө нь нийлэх замаар өөрчлөн байгуулагдсан намд шилжих бөгөөд уг нам энэ хуульд заасны дагуу шинээр бүртгүүлнэ.

23.3.Нийлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа намууд нь аль нэг намынхаа нэрийг шинээр байгуулсан намын нэр болгон хэрэглэж болно.

23.4.Нийлэх замаар өөрчлөн байгуулагдсан намуудаас хамгийн эхэнд байгуулагдсан намын өдрөөр төлөөлүүлэн уг намын үүсгэн байгуулагдсан өдрийг тодорхойлно.

23.5.Нам үйл ажиллагаагаа зогсоож өөр намтай нэгдсэн бол тэр намын эрх, үүрэг, хариуцлага, намын гишүүдийн харьяалал, эд хөрөнгө нэгтгэн авсан намд шилжинэ.

23.6.Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан тохиолдолд түүний өмч, хөрөнгийг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.

23.7.Намыг өөрчлөн байгуулахтай холбогдсон бусад харилцааг Иргэний хуулийн холбогдох заалтаар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.