22 дугаар зүйл. Улс төрийн намыг татан буулгах

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Улс төрийн намыг татан буулгах

22.1.Намын удирдах дээд байгууллагын шийдвэрээр намыг өөрчлөн байгуулах, түүний үйл ажиллагааг зогсоох, эсхүл Улсын дээд шүүхийн шийдвэрээр намыг тараах замаар энэ хуульд заасны дагуу намыг татан буулгана.

22.2.Улсын дээд шүүх энэ хуулийн 23.1, 24.1-д заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш, эсхүл 25.3-т заасан шийдвэрийг гаргаснаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн намыг бүртгэлээс хасаж гэрчилгээ, тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгоно.

22.3.Улсын дээд шүүхийн Тамгын газар энэ хуульд заасны дагуу намыг татан буулгасан тухай шийдвэр, шаардлагатай бусад мэдээллийг сонгуулийн төв байгууллага болон бусад этгээдэд хүргүүлж, нийтэд мэдээлнэ.

22.4.Татан буугдсан намын хөрөнгийг гишүүдэд хуваарилахыг хориглоно.

22.5.Энэ хуулийн 23.6-д заасныг зөрчиж өөрчлөн байгуулагдсан намын өмч, хөрөнгийг эзэмшил, өмчлөлдөө байлгасан, эсхүл 22.4-т заасныг зөрчин гишүүддээ хуваарилсан тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн төв байгууллага уг хөрөнгийг хураан авч, улсын орлого болгоно.

22.6.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол татан буулгах комисс томилох зэрэг намыг татан буулгахтай холбогдсон бусад харилцааг Иргэний хуулиар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.