16 дугаар зүйл. Санхүүгийн чадавхын шаардлага
16.1.Захиалагч санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно.
16.2.Оролцогч санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно:
16.2.1.харилцагч банкны мэдэгдэл;
16.2.2.сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу гаргасан санхүүгийн тайлан;
16.2.3.сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд оролцогчийн хэрэгжүүлсэн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын мэдээлэл.
16.3.Захиалагч энэ хуулийн 16.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
16.4.Хуулийн дагуу санхүүгийн тайланд аудит хийлгэх үүрэгтэй оролцогчоос санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг шаардаж болно.
16.5.Оролцогч захиалагчийн тогтоосон санхүүгийн чадавхын шаардлагыг хангасан байна.
16.6.Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих санхүүгийн чадавхын доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.