15 дугаар зүйл. Чадавхын болон туршлагын шаардлага тавих үндэслэл
15.1.Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
15.2.Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй.
15.3.Энэ хуулийн 15.2 дахь хэсэг гадаадын этгээдийн гадаад улсаас бүрдүүлэх баримт бичигт хамаарахгүй.
15.4.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хамаарах шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заахыг хориглоно.
15.5.Гэрээний үүргийг гүйцэтгэхэд хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ шаардах бол тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
15.6.Захиалагч оролцогчийн хэрэгжүүлж байгаа гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээлэл ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт зааж болно.