20 дугаар зүйл. Тендер хүлээн авах хугацаа

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Тендер хүлээн авах хугацаа

20.1.Захиалагч сонирхогч этгээдэд тендер бэлтгэж ирүүлэх ижил хугацаа олгож, тендер хүлээн авах эцсийн хугацааг энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт тусгайлан зааснаас багагүй хугацаагаар тогтооно.

20.2.Тендер бэлтгэх зорилгоор ажлын талбайтай танилцах шаардлагатай бол түүнд шаардагдах хугацааг энэ хуулийн 20.1-д заасан хугацаанд оруулан тооцно.

20.3.Тендер хүлээн авах эцсийн хугацааг зарлал нийтэлсэн өдрөөс эхлэн тоолно.

20.4.Оролцогч тендерийг энэ хуулийн 20.1-д заасан хугацааны дотор ирүүлэх бөгөөд уг хугацаанаас өмнө тендерийг өөрчлөх, эсхүл буцаах эрхтэй.

20.5.Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тендерийг өөрчлөх, эсхүл буцаахыг хориглоно.

20.6.Захиалагч тендер нээхээс ажлын таван өдрийн дотор тендер шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим системд нийтэлсэн бол тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын таваас доошгүй өдөр байхаар тооцож, шаардлагатай хугацаагаар сунгана.

20.7.Энэ хуулийн 20.6-д заасан тендер нээх хугацаа тухайн нэмэлт, өөрчлөлтийг цахим системд нийтэлсэн өдрөөс хойш ажлын таваас дээш өдөр бол тендер нээх хугацааг сунгахгүй байж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.