23 дугаар зүйл. Тендер нээх
23.1.Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш нэг цагийн дотор тендерийг нээнэ.
23.2.Тендерийг нээж, дараах мэдээллийг цахим системээр зарлана:
23.2.1.оролцогчийн нэр;
23.2.2.тендерийн үнэ;
23.2.3.санал болгосон үнийн хөнгөлөлт;
23.2.4.хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ;
23.2.5.тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад тендерийн баталгаа ирүүлсэн эсэх.
23.3.Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг энэ хуулийн 22.7-д зааснаар ирүүлээгүй нь тендер нээхээс татгалзах үндэслэл болно.