22 дугаар зүйл. Тендер илгээх
22.1.Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ.
22.2.Оролцогч тендер шалгаруулалтад нэг тендер ирүүлнэ.
22.3.Энэ хуулийн 11.10, 21.4-т зааснаар тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлсэн нь энэ хуулийн 22.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
22.4.Энэ хуулийн 8.3-т заасан тендер шалгаруулалтад оролцох гадаадын этгээд Монгол Улсад тоон гарын үсгийн гэрчилгээгүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу гадаад улсын тоон гарын үсгийн гэрчилгээг ашиглаж болно.
22.5.Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг энэ хуулийн 29.2-т зааснаар ил болгохгүйгээр илгээнэ.
22.6.Оролцогч тендерийн дараах баримт бичиг, мэдээллийг ил болгохыг зөвшөөрч илгээнэ:
22.6.1.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага хангасныг нотлох баримт бичиг;
22.6.2.тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан маягтын дагуу илгээсэн мэдээлэл;
22.6.3.энэ хуулийн 22.5-д заасан үндэслэлээр ил болгохгүй баримт бичиг, мэдээлэл байгаа бол түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл;
22.6.4.тендер шалгаруулалтын баримт бичигт ил болгохоор заасан бусад баримт бичиг.
22.7.Оролцогч тендерийн баталгааг цахим системээр дамжуулан хүргүүлж, тендер илгээнэ.
22.8.Энэ хуулийн 54.6-д зааснаар цахим системд баталгаажуулж, бүртгэсэн туршлага, гэрээний үүргийн гүйцэтгэлийн мэдээллийг сонгон илгээх ба тухайн мэдээллийг нотлох баримт илгээх шаардлагагүй.
22.9.Захиалагч шалгалт, туршилт зохион байгуулах тохиолдолд оролцогч өөрийн санал болгож байгаа бараа, ажил, үйлчилгээнд холбогдох загвар, дээжийг тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар хүргүүлнэ.
22.10.Оролцогч цахим системээр тендер илгээхэд үйлчилгээний хураамж төлнө.
ЗАХИАЛАГЧ ШИЙДВЭР ГАРГАХ