МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 22 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлМонгол Улсын 2024 оны төсвийн хууль тогтоомж
- 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллага доор дурдсан орлого төвлөрүүлнэ: /Энэ зүйлийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
- 4 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2024 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 20,173,724.9 сая төгрөг байна. /Энэ зүйлд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
- 5 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх үндсэн төлбөр төлнө: /Энэ зүйлийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
- 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна: /Энэ зүйлийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
- 7 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2024 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 22,677,835.3 сая төгрөг байна. /Энэ зүйлд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
- 8 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2024 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3,828,603.7 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. /Энэ зүйлд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
- 9 дугаар зүйл"Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2024 оны төсвийн жилд 25,000.0 сая төгрөгийн эргэн төлөлт хийнэ.
- 10 дугаар зүйл2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Төсвийн тогтворжуулалтын сангийн үлдэгдэл 1,231,447.7 сая төгрөг байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2024 оны төсвийн жилд 478,553.6 сая төгрөг хуримтлуулна. /Энэ зүйлд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
- 11 дугаар зүйл2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Ирээдүйн өв сангийн үлдэгдэл 2,788,332.7 сая төгрөг байна. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2024 оны төсвийн жилд 1,353,307.4 сая төгрөг хуримтлуулна. /Энэ зүйлийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
- 12 дугаар зүйл2024 оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг доор дурдсанаар баталсугай:
- 13 дугаар зүйлТухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2024 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,940,399.6 сая төгрөг байна. /Энэ зүйлд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
- 14 дугаар зүйлЗасгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2024 оны төсвийн жилд 3,550,000.0 сая төгрөг байна.
- 15 дугаар зүйлЗасгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.2 болон 12.1.4-т заасан зориулалтаар Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн өрийн зохицуулалтын үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.
- 16 дугаар зүйл2024 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэг олгоно: /Энэ зүйлийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
- 17 дугаар зүйл2024 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ: /Энэ зүйлийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
- 18 дугаар зүйл2024 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг доор дурдсан хэмжээтэй байна: /Энэ зүйлийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
- 19 дугаар зүйл"Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
- 20 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2024 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
- 21 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2024 онд эргэн төлөлт хийх концессын "Барих-Шилжүүлэх" төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар баталсугай.
- 22 дугаар зүйлЭнэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.