12 дугаар зүйл. 2024 оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг доор дурдсанаар баталсугай:
12.1.Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.1, 12.1.3, 12.1.6 болон 281.1-д заасан зориулалтаар хийх гадаад, дотоод зээллэгийн дээд хэмжээг 3,951,799.6 сая төгрөг хүртэл; /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.2.Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.5-д заасан зориулалтаар Засгийн газрын авч ашиглах гадаад төслийн зээлийн дээд хэмжээг 2,209,000.0 сая төгрөг хүртэл. /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./