20 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

20.1.Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах талаар дараах эрх эдэлнэ:

20.1.1.холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг бусдаас шаардах;

20.1.2.замын хөдөлгөөний түгжрэл, саатлын шалтгаан, нөхцөлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих;

20.1.3.хууль тогтоомжид заасан бусад.

20.2.Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах талаар дараах үүрэг хүлээнэ:

20.2.1.замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулахтай холбогдсон хууль тогтоомжийг дагаж мөрдөх;

20.2.2.хуульд заасан бусад.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.