19 дугаар зүйл. Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллага, түүний чиг үүрэг
19.1.Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллага нь нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллана.
19.2.Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллага замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
19.2.1.нийслэлийн замын хөдөлгөөний үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;
19.2.2.замын хөдөлгөөний ажиглалт, судалгаа, тооллого, мэдээлэлд үндэслэн хөдөлгөөнийг оновчтой, зохион байгуулах, хяналт тавих;
19.2.3.замын хөдөлгөөний түгжрэлийн нөхцөл байдлыг бүртгэх, боловсруулах, хяналт тавих, судалгаа хийх, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;
19.2.4.замын хөдөлгөөний түгжрэлийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан журмын дагуу олон нийтэд мэдээлэх;
19.2.5.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан системийг хариуцан ажиллах; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
19.2.6.авто зогсоолын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, судалгаа хийж, түүний менежмент, нэгдсэн системийг хариуцан ажиллах. /Энэ заалтын дугаарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./