18 дугаар зүйл. Нийслэлийн Засаг даргын чиг үүрэг

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Нийслэлийн Засаг даргын чиг үүрэг

18.1.Замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах талаар нийслэлийн Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.1.1.замын хөдөлгөөний түгжрэлээс үүссэн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд нөлөөлж байгаа нөлөөллийн талаар судалгаа хийж, олон нийтэд мэдээлэх;

18.1.2.замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах;

18.1.3.иргэний явганаар зорчих зам, дэд бүтцийн хүртээмж, дугуйн замын сүлжээг сайжруулах, нэмэгдүүлэх;

18.1.4.замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрыг чөлөөлөх;

18.1.5.нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох, сунгах, барилга байгууламж барих, дахин төлөвлөх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох саналыг эрх бүхий этгээдэд уламжлах;

18.1.6.энэ хуулийн 16.1.1-д заасан төлөвлөлтийн хэрэгжилтийг хангах;

18.1.7.замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх;

18.1.8.мэдээллийн систем, хиймэл оюун ашиглаж замын хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах, түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, зөрчил илрүүлэх, ослын хяналтыг сайжруулах; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

18.1.9.хуульд заасан бусад. /Энэ заалтын дугаарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.2.Нийслэлийн Засаг дарга Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан ерөнхий архитекторын эрх үүргийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.