17 дугаар зүйл. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг

17.1.Замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах талаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

17.1.1.замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг тухайн жилийн орон нутгийн төсвийн төсөлд тусгаж, батлах;

17.1.2.замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах талаар нийслэлийн Засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих;

17.1.3.нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн тогтоох;

17.1.4.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.