16 дугаар зүйл. Хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний чиг үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний чиг үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

16.1.Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах талаар хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.1.тогтвортой зорчилт хөдөлгөөний болон нийтийн тээврийг хөгжүүлэх урт, дунд хугацааны төлөвлөлтийг батлах;

16.1.2.нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаарх мэдээллийг Засгийн газарт тухай бүр танилцуулах;

16.1.3.нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох, сунгах, барилга байгууламж барих, дахин төлөвлөх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох нийслэлийн Засаг даргын саналыг Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх;

16.1.4.холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын ажлын уялдааг нэгдсэн удирдлагаар хангах;

16.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.