15 дугаар зүйл. Гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгчийн чиг үүрэг
15.1.Гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
15.1.1.хот байгуулалтын холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагаар батлуулах;
15.1.2.төсөл хэрэгжүүлэгчийг нээлттэй сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, төслийг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
15.1.3.дэд төвөөс олгогдох инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөл олгох;
15.1.4.батлагдсан барилгажилтын төслийн дагуу орон сууцжуулах үйл ажиллагаанд захиалагчийн хяналт тавих;
15.1.5.гэр хорооллыг орон сууцжуулах нэгж талбарыг сонгон батлуулах;
15.1.6.орон сууцны барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийж, баталгаажуулах.
15.2.Гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг газар чөлөөлөлтийн нөхөх олговрын зориулалтаар болон Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор борлуулна. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙН НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ, ОРОЛЦОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ