14 дугаар зүйл. Гэр хорооллыг орон сууцжуулахад төрөөс үзүүлэх дэмжлэг, санхүүжилт

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Гэр хорооллыг орон сууцжуулахад төрөөс үзүүлэх дэмжлэг, санхүүжилт

14.1.Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулж, барилгажуулахад холбогдох хууль тогтоомжийн дагуу төрөөс дэмжлэг үзүүлнэ.

14.2.Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан болон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.