13 дугаар зүйл. Гэр хорооллыг орон сууцжуулах байршил
13.1.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дэд төвийн байршилд гэр хорооллыг тэргүүн ээлжинд орон сууцжуулна.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасны дагуу орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нийгмийн суурь үйлчилгээ болох соёл, боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээг цогц байдлаар төлөвлөж хэрэгжүүлнэ.
Тайлбар: Энэ хуульд заасан "дэд төв" гэдэгт нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршилд гэр хорооллыг орон сууцжуулж, барилгажуулахаар төлөвлөсөн нийгмийн суурь үйлчилгээний барилга байгууламж, тэдгээрийн шугам, сүлжээ, инженерийн дэд бүтцийн цогцолборыг ойлгоно.