4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."авто зогсоол" гэж тээврийн хэрэгслийг байрлуулах, хадгалах зориулалт бүхий талбай, байгууламжийг;

4.1.2."замын хөдөлгөөний түгжрэл" гэж замын хөдөлгөөний эрчим буурч, авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дундаж хурд 20 км/цагт хүрэхгүй, тээврийн хэрэгслийн дараалал нэмэгдэх байнгын шинжтэй үзэгдлийг;

4.1.3."гэр хорооллыг орон сууцжуулах" гэж нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөлт хийгдсэн талбайд гэр хорооллыг барилгажуулах үйл ажиллагааг;

4.1.4."гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч" гэж гэр хорооллыг орон сууцжуулах нийслэлийн өмчит хуулийн этгээдийг;

4.1.5."нийгмийн зайлшгүй хэрэгцээ" гэж нийтийн эрх ашиг, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь хэрэгцээг хангах зориулалттай нийтээр ашиглах нийгмийн суурь үйлчилгээний барилга байгууламж, тэдгээрийн шугам, сүлжээ, инженерийн дэд бүтцийг;

4.1.6."автотээврийн хэрэгсэл" гэж Автотээврийн тухай хуулийн 3.1.1-д заасныг.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВЭР, АВТО ЗОГСООЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.