5 дугаар зүйл. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх
5.1.Нийслэл хот олон төрөлт, багтаамж ихтэй нийтийн тээвэр, түүнийг дэмжсэн дэд бүтэцтэй байна.
5.2.Нийслэлийн нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрөөс дэмжлэг үзүүлнэ.
5.3.Нийслэл хотын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зорчигч урсгалын эрэлт хэрэгцээ, тухайн зорчих хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, дэд бүтцийг харгалзан тогтвортой зорчилт хөдөлгөөний болон нийтийн тээврийг хөгжүүлэх урт, дунд хугацааны төлөвлөлттэй байна.
5.4.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах замаар хэрэгжүүлж болно.
5.5.Нийслэл хот нь нийтийн тээврийг хөгжүүлэх сантай байна.
Тайлбар: Энэ хуульд заасан нийслэлийн нийтийн тээвэр гэдэгт Автотээврийн тухай хуулийн 3.1.11-д зааснаас гадна дүүжин тээвэр болон багтаамж ихтэй зорчигч тээврийн үйл ажиллагааг ойлгоно.