7 дугаар зүйл. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан

7.1.Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг дараах арга хэмжээнд зарцуулна:

7.1.1.нийслэлийн нийтийн тээвэрт ашиглах автобус, таксины чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.2.шинэ төрлийн багтаамж ихтэй нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх, хөгжүүлэх;

7.1.3.нийтийн тээврийн хэрэгслийн эгнээ, автобусны буудал, авто зогсоолыг төлөвлөх, байгуулах, хөдөлгөөн зохион байгуулах техник, хэрэгсэл, зураг, дуу-дүрсний бичлэгийн болон хэмжилт-хяналтын төхөөрөмж суурилуулах, тоноглох;

7.1.4.нийтийн тээврийн хэрэгсэлд зориулсан авто зогсоол /автопарк/ барих;

7.1.5.нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлэх;

7.1.6.нийтийн тээврийн үйлчилгээг төлөвлөх, зохион байгуулах чиглэлээр ажиллах хүний нөөцийг сургаж, дадлагажуулах.

7.2.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавина.

7.3.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дүрмийг нийслэлийн Засаг дарга батална.

7.4.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн тайлан, зарцуулалт ил тод, нээлттэй байна.

7.5.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

7.5.1.нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулсны орлого;

7.5.2.Автотээврийн тухай хуулийн 171.5-д заасан хязгаарт багтаан шинээр олгох автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар худалдан борлуулсны орлого;

7.5.3.нийтийн тээврийн хэрэгслийн авто зогсоол дахь барилга байгууламжийг хүн, хуулийн этгээдэд төлбөртэй ашиглуулсны орлого;

7.5.4.нийтийн тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл, бүртгэлийн орлого;

7.5.5.нийтийн тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн хуулиар хориглоогүй хандив, тусламж, бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.