8 дугаар зүйл. Авто зогсоол
8.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл хамааран авто зогсоолын төрөл, тэдгээрт тавих нийтлэг шаардлагыг хотын стандартаар тогтооно.
8.2.Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
8.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх журмыг нийслэлийн Засаг дарга батална.
8.4.Нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл хамааран нийтийн хэрэгцээний зориулалттай авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч нь авто зогсоолын нэгдсэн системд холбогдсон байна.
8.5.Нийслэлийн өмчлөлийн авто зогсоолын менежмент, авто зогсоолын нэгдсэн системийг нийслэлийн Засаг дарга хариуцна.