9 дугаар зүйл. Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаарын хязгаар
9.1.Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно.
9.2.Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосны дагуу нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага Автотээврийн тухай хуулийн 6.1.11-д заасан тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлнө.
НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛЖ, БАРИЛГАЖУУЛАХ