28 дугаар зүйл. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох

28.1.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:

28.1.1.түр байрлуулан асрамжлах газар хүсэлт гаргасан;

28.1.2.түр байрлуулан асрамжлах газар татан буугдсан;

28.1.3.түр байрлуулан асрамжлах газар нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;

28.1.4.энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн;

28.1.5.энэ хуулийн 36.2-т заасан хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан;

28.1.6.зөвшөөрөл, түүнийг баталгаажуулсан баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад шилжүүлсэн, худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан;

28.1.7.түр байрлуулан асрамжлах газар гэрийн тэжээвэр амьтан худалдах, үржүүлэх үйл ажиллагаа эрхэлсэн;

28.1.8.эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааг нэг жилийн хугацаанд явуулаагүй;

28.1.9.зөвшөөрөл авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

28.1.10.энэ хуулийн 23.2-т заасан тайлан хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл гурав ба түүнээс дээш удаа хугацаа хэтрүүлж хүргүүлсэн;

28.1.11.энэ хуулийн 22.3-т заасан зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдсон.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.