27 дугаар зүйл. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгах

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгах

27.1.Түр байрлуулан асрамжлах газар нь эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргаж мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:

27.1.1.эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ;

27.1.2.энэ хуулийн 24.1.1-д заасан шаардлага хангасан эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа явуулах орон байрны хэмжээ, нөхцөл байдлыг харуулсан гэрэл зураг, хаягийн нотлох баримт.

27.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 27.1-д заасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг хянаж, зөрчилгүй бол зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгана.

27.3.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгахаас татгалзсан тохиолдолд татгалзсан үндэслэлийг тодорхой зааж, энэ хуулийн 27.2-т заасан хугацааны дотор түр байрлуулан асрамжлах газарт бичгээр хариу өгнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.