26 дугаар зүйл. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаанд хориглох зүйл
26.1.Түр байрлуулан асрамжлах газар гэрийн тэжээвэр амьтан худалдах, үржүүлэх үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
26.2.Түр байрлуулан асрамжлах газар эзэнгүй амьтныг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор бусдад шилжүүлэхийг хориглоно.
26.3.Хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувиллаас 400 метрийн дотор эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.