25 дугаар зүйл. Түр байрлуулан асрамжлах газрын эрүүл ахуйн хөтөлбөр
25.1.Түр байрлуулан асрамжлах газрын эрүүл ахуйн хөтөлбөр дараах баримт бичгээс бүрдэнэ:
25.1.1.эзэнгүй амьтныг төрөл, үүлдрийн онцлог, биеийн хэмжээ, эрүүл мэндийн байдалд тохируулан түр байрлуулан асрамжлах газарт хүлээн авах журам;
25.1.2.халдварт өвчтэй эзэнгүй амьтныг тусгаарлах, асрах журам;
25.1.3.түр байрлуулан асрамжлах газарт мөрдөх аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага.
25.2.Түр байрлуулан асрамжлах газар эрүүл ахуйн хөтөлбөрийг ажилтанд танилцуулж, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавина.
25.3.Түр байрлуулан асрамжлах газар иргэдийг эрүүл ахуйн хөтөлбөртэй танилцах боломжоор хангана.