24 дугаар зүйл. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага
24.1.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлага тавигдана:
24.1.1.амьтны төрөл, үүлдрийн онцлог, биеийн хэмжээнд тохирсон, хөдөлгөөн хязгаарлахгүй орон зай бүхий талбайтай, агаар солилцоо сайтай, улирлын онцлогт тохирсон, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, эрүүл ахуйн шаардлага хангасан орон байранд ангилан байрлуулах;
24.1.2.гэрээний үндсэн дээр мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, эсхүл малын эмчтэй хамтран ажиллах;
24.1.3.мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагыг хангах;
24.1.4.эрүүл ахуйн хөтөлбөртэй байх.
24.2.Түр байрлуулан асрамжлах газар энэ хуулийн 9.2.1-д зааснаас бусад үүргийг асран хамгаалагчийн нэгэн адил хүлээнэ.