23 дугаар зүйл. Түр байрлуулан асрамжлах газрын хөтлөх бүртгэл
23.1.Түр байрлуулан асрамжлах газар нь эзэнгүй амьтны талаар дараах бүртгэлийг хөтөлж, өөрчлөлтийг тухай бүр бүртгэнэ:
23.1.1.төрөл, үүлдэр, тоо толгой, нас, хүйс, чипний дугаар;
23.1.2.тухайн амьтныг хэрхэн олж авсан талаарх мэдээлэл;
23.1.3.нас баралт;
23.1.4.үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэсэн нохой, муурын мэдээлэл;
23.1.5.нохой, муурыг бусдад шилжүүлсэн тохиолдолд шилжүүлэн авсан этгээдийн мэдээлэл.
23.2.Түр байрлуулан асрамжлах газар энэ хуулийн 23.1-д заасан бүртгэлийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад жил бүр хүргүүлнэ.