30 дугаар зүйл. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

30.1.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрийн тэжээвэр амьтны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

30.1.1.гэрийн тэжээвэр амьтны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

30.1.2.салбарынхаа хөгжлийн чиг баримтлал, бодлого, төлөвлөлтөд гэрийн тэжээвэр амьтныг хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулах арга хэмжээг тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

30.1.3.гэрийн тэжээвэр амьтны үзэсгэлэн худалдаа, уралдаан, тэмцээн зохион байгуулах журам батлах;

30.1.4.нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга болон Цагдаагийн байгууллагын саналыг авч батлах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.